Нийгмийн

Үйлчилгээний газрууд ажилтнуудаа нэмэлт тунд хамруулаад 100 хувийн дүүргэлттэй ажиллахыг зөвшөөрлөө

Цар тахалтай байгаа өнөө цагт хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай Хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Монголын ресторан, зоогийн газрын холбоо, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албатай хоёр удаагийн хэлэлцээрийн үр дүнд тухайн гэрээг шинэчилж, шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахад санал нэгджээ. 

Хэлэлцээрийг цар тахлын нөхцөл байдал сайжирч буйтай уялдуулан шийдвэрлэсэн төдийгүй аж ахуйн нэгжүүдийн заал дүүргэлтийг 50 хувь байлгах хоригийг цуцалж, гэрээгээ шинэчилсэн аж ахуйн нэгжүүд 100 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болно гэдэг дээр санал нэгджээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тргжн
Тргжн
2021-11-23 11:48

Өвчин тах�##�аар орлогоо олж их баяжихнээ улайрсан шулаачид шүү шинэ жил гэж хөөрцөглөсөн тэнэгүүд орж орилолдон жа�##� өвчин тарааж заваарах юм байна л даа

Холбоотой мэдээ

Back to top button