НИЙГЭМ

ЕБС-ийн 40 сурагч бүлэглэн нэгнийгээ зодож, хүнд гэмтээжээ

Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 40 сурагч нэгнийгээ бүлэглэн зодсон талаар хохирогчийн ах хэвлэлд хандлаа.

Тэрбээр “Энэ сургуулийн хажуугаар би 10 гаруй жил өнгөрсөн. Сурагчид зодолдож байхад дуугүй өнгөрч байсан нь миний буруу. Ойрд сурагчид зодолдсон, нэгнээ гэмтээсэн хэрэг хэрэг гарсаар байгаа. Салбарын сайд олигтой юм хийж байгаа юм алга.

Өчигдөр гурван сургуулийн 40 сурагч дүүг минь нийлээд зодчихлоо. Хичээлээ тарах үед нь отож байгаад бүлэглэн зодсон байна. Сургуулиас 100-хан метрийн зайдай ийм зодоон болоход сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтан нь хаана байсан бэ.

40 хүүхдэд зодуулсан хүүхдийн бие ямар байгаа нь тодорхой. Их муу байна. Боолгуулаад ухаан алдчихсан байхад дух руу өшиглөсөн байна. Одоо гавлын яс нь цууралттай, тархинд нь цус хурчихлаа. 40-үүлээ нэг хүүхдийг зодож байхад нэг ч боль гээд хэлчихээгүй, багшдаа хэлээгүйд гайхаж байна. Бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэлээ.

Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

5 Сэтгэгдэл

  1. Дуучин Гантогоогийн яриад байдаг асууд#### үнэн болох нь батлагдлаа, 40, 50 хүүхдүүд бүлэг болчихоод нийлж хүүхдүүдийг дээрэлхэж бас дээрэмддэг гэсэн, үнэн байна. Яаж энэ байдлыг засах вэ. Гарц шийдэл хаана хэнд юунд байгаа бол.

  2. Америкийн тагнуулын газрын нэг ажилтан хэдэн жилийн өмнө байг####ын баялаг ихтэй атлаа буурай хөгжилтэй орнуудыг хэрхэн эрхшээлдээ оруулж баялгийг үнэгүйдүүлж дээрэмдэх тухай онол гэгчийн гаргасан байдаг гэсэн Түүнд “хүний эрх,ардчил####” гэх нэрийн дор юу дуртай хүссэн бүхнийг нь хийлгэж,хөхүүлэн дэмжээд байт#### хэдэн жилийн дараа тэдний хүүхдүүд өсөж ториноод улс орны ачааг үүрэх цаг ирнэ. Тэр үед улс үндэсний өв соёл хэдийн эвдэгдэж үнэт зүйлээ мэдэхгүй болсон хүүхдүүд нь улсаа нураадах тухай юм. 1990 оноос хойш бидний байгуулахыг хүссэн ардчил#### ,хүний эрхээ дээдлэгч хүүхдүүд улсаа эвдэх үүрэг нь ирж байгаа юм биш үү?!!!

  3. Өдөр бүр л ” эд хөрөнгийн төлөөх хэсэг бүлэг этгээдүүдийн хэнмйг ч өрөвдөх хайрлах сэтгэлгүйгээр зодож занчиж цус нөжтэй нь худагсан ####ууртай кино гарах юм даа. Мэдээж хүүхдүүд үзнэ нийгэмд ингэж л амьдрах ёстой мэтээр ойлголтыг төрүүлэх нь гарцаагүй ээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button