Нийгмийн

Б.Баасандорж: Ажилчдынхаа цагийг хурууны хээгээр бүртгэдгийг болиулна

УИХ Хүний хувийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Удахгүй батлагдах энэ хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хуулийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө иргэдийн хурууны хээг цуглуулсан бүх мэдээллийн санг устгахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр сонгуулиар сонгогчийг таних, иргэний үнэмлэх олгох, сунгахад л хурууны хээг ашиглана.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Иргэдийн хурууны хээг бүхий л төрлийн үйлчилгээнд ашиглаж байгаа. Үүний сацуу байгууллагууд ажилчдынхаа ажлын цагийг хурууны хээгээр нь бүртгэдэг. Үүнийг болиулна. Тэгэхийн тулд Засгийн газраас ажлын хэсэг байгуулна” гэлээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button