ДЭЛХИЙ

А.Эйнштэйний харьцангуйн онолын гар ноорог 13 сая ам.доллараар зарагджээ

Нэрт физикч Альберт Эйнштэйний харьцангуйн онол дээрээ ажиллах хугацаандаа хийж байсан гар ноорог бичмэл дуудлага худалдаагаар 13 сая ам.доллараар зарагдсан байна. Эрдэмтдийн бүтээл үнэ хаялцан худалдаалагдсан хамгийн түүхэн дэх хамгийн өндөр дүн энэ боллоо гэж The Guardian агентлаг мэдээлжээ.

Тус гар бичмэлд Эйнштэйн харьцангуй онолоо батлах урьдач боломж, тооцооллыг бичиж үлдээсэн байдаг. Харин дуудлага худалдаа зохион байгуулсан хүмүүс “Энэ бол ямар ч эргэлзээгүй Эйнштэйний хамгийн үнэ цэнтэй өв” хэмээгээд 2-3 сая еврогоор үнэлэгдэнэ гэж тооцож байжээ. Гэвч 11 сая еврод хүрсэн нь энэ.

Өмнө нь Эйнштэйний “Бурхны захидал” бичвэрийн эх 2.8 сая, аз жаргалын нууцад нэвтрэх тухайд бичсэн захидал 1.56 сая ам.доллараар зарагдаж байсан удаатай юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button