НИЙГЭМ

С.Энхболд: Зорилтот бүлгийн 50 хувь нь III тун хийлгэвэл зарим хоригийг цуцална

Өнөөдөр /2021.11.24/ Засгийн газар хуралдсан. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд 589 мянган хүн хамрагдсан байна. Энэ нь зорилтот бүлгийн 28 хувь. Зорилтот бүлгийн 50 хувийг бүүстер тунд хамруулбал халдвар хамгааллын шар түвшинд шилжинэ.

Шар түвшинд шилжвэл үүнийг дагаад зарим хориг арга хэмжээг цуцална. 40 орчим насны насны бүлгийн хүмүүсийн хувьд III тунгийн хамрагдалт идэвх, хангалтгүй байна.

Түүнчлэн, хэрэв шар түвшинд шилжицгээвэл ЕБС-иудыг 100 хувь танхимаар хичээллүүлнэ. Үүний дээр 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломж ч бүрдэх юм” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button