ДЭЛХИЙ

Өмнөд Солонгост E8 гэх шинэ төрлийн визээр 3-5 сар ажиллах боломжтой

Өмнөд Солонгосын засгийн газраас гаргасан шийдвэрээр улирлын чанартай хөдөө аж, ахуйн салбарт гадаадын иргэдийг гэрээгээр ажиллуулах хугацааг 3-5 сар болгож сунгажээ. Уг мэдээллээр, хөдөө аж, ахуйн салбарт ажиллах тухайн иргэдэд E8 гэх шинэ төрлийн виз гаргаж өгөх юм байна. Харин визэд холбогдох журмыг ирэх арваннэгдүгээ сард хэлэлцэн батална гэжээ.

Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй C-4 визээр дээд тал нь 90 хоног гэрээт хөдөлмөр эрхлэх боломжтой юм. Гэтэл хөдөө аж, ахуйн салбарт энэ хугацаа багаддаг талаар нутгийн иргэд гомдоллодог гэдгийг Korea Times сайт онцолжээ.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Үнэн зүйл бичнэ үү! 90 хоног гэрээгээр ажилладаг виз гэж байхгүй! Аялалын виз ажил эрхгүй виз юмсан

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close