НИЙГЭМ

Хөөмий судлаач франц эрдэмтнийг төрийн “Найрамдал” медалиар шагнажээ

Угсаатны хөгжим судлалын Доктор, Монгол хөөмий судлаач Жоанни Кюртэг Монгол судлалыг хөгжүүлэхэд болон Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн зарлигаар төрийн “Найрамдал” медалиар шагнасныг Бүгд Найрамдах Франц улсад суугаа элчин сайд У.Нямхүү Парис хотноо 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр гардуулав.

Шагнал гардуулах ёслолын үеэр Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир зэрэг албаны хүмүүсээс гадна, Монгол судлаач Франц эрдэмтэдийн төлөөлөл оролцсоны дунд ийнхүү Монгол төрийн одон медаль хүртсэн хүмүүс байлцав.

Эх сурвалж: "Нүүдэлчин зам” холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x