НИЙГЭМ

ГРЭММИ 2022: Адель нэг ч номинацгүй бол Билли Айлиш зургаан төрөлд нэр дэвшжээ

64 дэх Грэммийн наадам ирэх 2022 оны нэгдүгээр сард болно. Харин энэ удаад хэн хамгийн олон Грэмми хүртэх нь одоо ил хэлэлцэгддэг болоод буй.

Их Британийн дуучин Адель Адкинс “30” цомгийнхоо нээлтийг хийгээд удаагүй байна. “Easy On Me” дуугаа цацсанаас нь хойш түүний уран бүтээлийн эргэн эрэлт дэлхийн хэмжээнд тэсрэлт болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг дагаад Адель хэдэн Грэммийн шагнал хүртэх бол гэсэн хүлээлт үүсээд буй.

Тэгвэл түүний цомог энэ оны есдүгээр сараас хойш нээлтээ хийсэн тул 64 дэх Грэммийн наадамд хамрагдахгүй аж. Тухайн уран бүтээлийн олон нийтэд хангалттай хүрэх хугацааг ижил хэмжээний шалгуур үзүүлэлт болгодог тул ийм зохицуулалт байдаг. Иймд дараагийн Грэммид Адель “30” цомгоо сойх нь.

Тэгвэл хамгийн олон номинацад Билли Айлишийн “Happier Than Ever” цомог нэр дэвшээд байгаа юм. Тодруулбал:

  • Оны шилдэг цомог
  • Оны шилдэг уран бүтээл
  • Оны шилдэг дуу
  • Шилдэг поп цомог
  • Шилдэг соло туурвил
  • Шилдэг клип гэсэн номинацуудад бүгд “Happier Than Ever”-ээр нэр дэвшиж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x