НИЙГЭМ

Л.Энх-Амгалан: Сурагчдыг энэ сарын 18-наас хоёрдугаар сарын 3 хүртэл амраана

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр ЕБС-ийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 3 хүртэл амрахаар болсон талаар мэдээлэв.

Тодруулбал, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын улирлын амралтын талаар мэдээлэл хийсэн. Бид дахин эрсдэлийн үнэлгээ хийхээр болсон.

Энэ сарын 18-наас сурагчдын амралт эхэлнэ. 12 хүртэл танхимаар, үлдсэн хугацаанд цахимаар хийгээд хичээлээ амраая гэдэг чиглэл барьж байна. Амралтыг наашлуулахгүй, цагтаа эхэлнэ. Гэхдээ тодорхой эрсдэлүүд байна. Томууны дэгдэлт, өвчлөл өдөр ирэх тусам ихэсч байна. Гуравдугаар тунд иргэдийг хамруулах шаардлага байна. Омикрон мутац дэгдэх аюул бий.
Иймд эрсдэл хэзээ ч үүсэж болно.

Их, дээд сургуулиуд арванхоёрдугаар сарын 10 хүртэл оюутнуудыг гуравдугаар тунд хамруулах ажлыг анхаарч ажиллая. Иймд арванхоёрдугаар сарын 10-наас хойших шалгалтыг цахимаар. Танхимаар шалгалтыг хоёрдугаар сараас хойш зохион байгуулахаар боллоо.

Цэцэрлэг арванхоёрдугаар сарын 10-наас хойш цагаан сар хүртэл түр танхимын бус сургалт хийж магадгүй байна гэсэн мэдээлэл өгье” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-01 15:03

ковидын үед тэр нь дээр дээ .

Зочин
Зочин
2021-12-01 15:04

ковидоор ш####тга####ж Монголын боловсрол ш####даа ун####аа.

Зочин
Зочин
2021-12-03 08:21

Монголын боловсролын систем анхнаасаа их буруу явсан гэж боддог хүүхдүүд багаасаа үнэгүй боловсрол олгоно тэрэндээ ханасан бэлэнчлэх сэтгэлгээ сурчихсан. Бага ангийн боловсролыг үнэ төлбөртэй болгож шатласан үнийн хөнгөлөлт үүсгэж их дээд сургуулиудыг үнэ төлбөргүй сурдаг тогтолцоо байсан бол энэ он цагт ямар ч хүн торохгүй л байсан байх гэж бодогдлоо.

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x