НИЙГЭМ

Засгийн газар Оюу толгойн нууц асуудлаар хуралдах байсан ч хойшлуулжээ

Өнөөдөр /2021.12.01/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдааны үеэр коронавируст халдвартай холбоотой хэд хэдэн асуудлын хэлэлцсэн юм.

Мөн Оюу толгой төсөлд холбогдох нууц асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлж байв. Тэгвэл энэ асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан байна.

Тухайн асуудлыг Оюу толгойн далд уурхайн нэмэгдэл санхүүжилттэй холбоотой гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button