ХУУЛЬ

Шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран арванхоёрдугаар сарын 1-2-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.

Шалгалтаар сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байх Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 27 зөрчлийг илрүүлэн, Сонгинохайран дүүргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчлан дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэст шилжүүлжээ.

Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдийнхээ аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй хоёр хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 52 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 6 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зайл
зайл
2021-12-02 19:20

гийгүүлждээ

Иргэн
Иргэн
2021-12-02 22:22

Баярл####аа

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x