“SIRPA forum 2021” амжилттай хуралдаж байна
МУИС-ийн ОУХНУС-ийн 30 жилийн ойн баярын өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр “Олон улсын харилцааны шинэ чиг хандлага-Монгол улс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээн МУИС-ийн ОУХНУС-ийн захирал, профессор С.Баттулга үг хэлэхдээ энэ удаагийн SIRPA forum хурал түүхт 30 жилийн ойн баярт зориулан анх удаа олон улсын түвшинд зохион байгуулагдаж буйг онцолсон юм.
МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, профессор Н.Батхүү МУИС-ийн мэндчилгээг дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэгч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Иррационал олон улсын харилцаа” сэдвээр, аюулгүй байдал судлаач, доктор Р.Болд “Аюулгүй байдлын тухай. Бид бэлэн үү?” сэдвээр, профессор Н.Бурмаа “Улс орнуудын хөгжлийн стратеги” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал Гадаад бодлого, дипломат ажиллагаа, геополитик, төрийн удирдлага, төрийн бодлого, бүс нутгийн олон талт харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын соёл, хүмүүнлэг, нийгэм, эрх зүйн харилцаа таван салбар хуралдаанаар танхим, цахим хосолсон хэлбэрээр хоёр өдөр үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amoxicillin 500 Mg Capsule Tev
Quality Online Generics