Нийгмийн

АННА кашмер брэнд “BEST LUXURY WEAR 2021” шагнал хүртлээ

АНЭУ-ын Дубай хотод болж өнгөрсөн “IFE Dubai” буюу Олон улсын загварын долоо хоногт Монгол Улсаас анх удаа АННА кашимер брэнд оролцсон байна. Долоо хоногийн турш үргэлжилсэн уг арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 5000 гаруй загвар өмсөгч оролцож, Дубайд нэгдсэн бөгөөд 2022 оны хаврын коллекцийг биечлэн тэмдэглэхээр болж, дэлхийд алдартай FTV, IRIS luxury tv гэх мэт олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү арга хэмжээг онцолсон байна.

АНЭУ-ын 50 жилийн ойг тохиолдуулан АНЭУ-ын хамгийн нөлөө бүхий 30 загвар зохион бүтээгч болон Хатан хааны гэр бүлийн гишүүд болон эрх мэдэлтнүүдэд Олон улсын загвар ба шилдэг бүтээлийн шагнал гардуулсан байна. 

Үүнээс АННА кашимер брэнд нь “BEST LUXURY WEAR 2021” шагнал хүртэж, амжилттай оролцон Монгол ноолуурыг Дэлхийн тансаг бүтээгдэхүүний зах зээлд танилцуулжээ. 

  • MCcoin

Саяхан Дубайд зохион байгуулагдсан Олон улсын загварын долоо хоногийн тайзан дээр Монгол ноолуурыг дэлхийн luxury зах зээлд таниулсан АННА кашимер брэнд нь Монголиан кашимер корпорейшнтэй хамтран крипто хөрөнгийн зах зээл дахь шинэ төрлийн цахим санхүүгийн бүтээгдэхүүн болох Mongolian Cashmere Coin-ыг гаргажээ.

Энэхүү MCcoin-аар дамжуулан ноолуурын экосистемийг үүсгэн уг салбарын орлогыг койноор дамжуулаад салбарт оролцогч талуудад тэгш, хүртээмжтэй хүргэх боломжтой гэдгээрээ давуу талтай бөгөөд олон улсын бирж дээр гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

MCcoin нь олон талт reward систем буюу хадгалах тусам илүү өсөх staking reward, staking options санал болгож байгаагаараа давуу талтай. Мөн ноолуур бэлтгэн нийлүүлсэн малчин тус бүрт ноолуурын хэмжээтэй шууд хамаарч Airdrop буюу loyalty хэлбэрээр койн тархаан байршуулах, жил бүр түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүний борлуулалтын цэвэр ашгаас ийн ногдол ашиг шууд хуваарилахаар whitepaper-тээ тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-06 11:48

Мнудаг хөдөлмөрч бүсгүй шүү. Монголчууд зориод хийвэл боломжгүй зүйл гэдгийг харуулсаар байна дааа

Зочин
Зочин
2021-12-06 11:50

Дэлхийд нолуурыг гаргаж байгаад баярл####аа. Одоо ийм бүтээгчдээ улс маань дэмжээд өгвөл ноолууран бүтээгдэхүүнээр дамжуулаад монголд орж ирэх мөнгөн урсг#### нээгдэж байна л гэсэн үг

Зочин
Зочин
2021-12-06 11:51

Баяр хүргэе

Зочин
Зочин
2021-12-06 11:53

Анна кашмер үнэхээр загварлаг, чанартай, та бас сонгоорой????????????????????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x