НИЙГЭМ

Истанбул, Сөүл, Дубай, Энэтхэгээс ирсэн иргэдээс халдвар илэрч байна

Шадар сайд С.Амарсайхан хоёр өдрийн өмнө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажилласан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан гадаадын улсуудаас ирж буй иргэдээс ямар төрлийн мутац бүхий коронавирус илэрч байгаа талаар мэдээлсэн байна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 27-гоос өнөөдрийг хүртэл нийт 16 нислэг иржээ. Энэ хүрээнд нийт 2,061 иргэнийг шинжилсэн байна. Нийт шинжилгээнээс зургаан эерэг хариу гарсан бөгөөд тандалт хийж үзэхэд нэг альфа, таван дельта вирус илэрсэн талаар мэдээлжээ.

Ц.Билэгтсайхан “Тандалт хийхэд биоинформатикийн томоохон өгөгдөл шинжилгээ хийдэг учраас долоо хоног шаардлагатай. Эерэг тохиолдлууд Истанбул, Сөүл, Энэтхэг, Дубайгаас ирсэн иргэд дундаас илэрч байгаа” гэж ярьжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button