Нийгмийн

Цэцэрлэгийн үйл ажиллагаа цахим, теле хэлбэрээр үргэлжлэхгүй, бүрэн зогсоно

Өнөөдөр /2021.12.07/ БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн.

Тодруулбал, Нийслэлийн хэмжээн дэх цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 10-наас 2021 оны нэгдүгээр сарын 31 хүртэл зогсоож байгаа талаар мэдэгдсэн. Харин орон нутгийн цэцэрлэгүүдийн хувьд энэ хугацаа арванхоёрдугаар сарын 18-наас эхэлж байгаа юм.

Тэгвэл, энэ хугацаанд цэцэрлэгийн хичээл цахим юм уу теле хэлбэрээр үргэлжлэхгүй, бүрэн зогсоно гэдгийг Ж.Мягмар онцолжээ.

Гэхдээ хүүхдүүдээ зайлшгүй цэцэрлэгт явуулах шаардлагатай эцэг, эхчүүд тухайн цэцэрлэгт нь хүсэлт өгөх боломжтой. Ингэснээр тусгай бүлгийн зохицуулалт хийх замаар хүүхдүүдийг цэцэрлэгт нь явуулна гэдгийг тодотгож байлаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button