УЛС ТӨР

Пүрэв гарагт гурван байнгын хороо хуралдуулахаар төлөвлөжээ

УИХ-ын байнгын хороод долоо хоногийн мягмар, лхагва гаргуудад хуралддаг. Гэвч даваа, мягмар гарагт МАН-ын 30-р их хурал хуралдсан тул намын бүлгүүд хийгээд ажлын хэсэг, байнгын хороод хуралдаагүй юм.

Энэ тухай бид өчигдөр "Нам биш ХААН: МАН хуралдвал төрийн ажил зогсоно” гэсэн сэдвийн бичвэр бичсэн.

Тэгвэл энэ долоо хоногт алдсан төрийн ажлыг нөхөх зорилгоор, УИХ-ын чуулган хуралддаг пүрэв гарагт гурван байнгын хороо хуралдуулахаар төлөвлөж, оруулж ирсэн байна.

Тодруулбал:

13.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

13.30 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

15.30 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x