УЛС ТӨР

ТАНИЛЦ: МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхүүдийг нэмжээ

Даваа, мягмар гарагт МАН-ын 30-р их хурал хуралдсан. Энэ үеэр МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Яг одоо МАН-ын Бага хурал шинэ бүрэлдэхүүнээр хуралдаж байна.

Тэгвэл Бага хурлын гишүүдээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн цөөнгүй зөвлөхийг нэмж томилсон байна.

Тодруулбал:

  1. Ахлах зөвлөх С.Лүндэг
  2. Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай
  3. Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр
  4. Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал
  5. Шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир
  6. Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан нарыг МАН-ын Бага хурлын гишүүдээр томилжээ.

Харин Байгаль орчин, ногоон бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүүг МАН-ын Хяналтын хорооны гишүүнээр томилсон байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-12-08 15:13

Utaa geed shantaajlaad baisan Purevhuu gegch saindaach utaa geegyi yum baina

Холбоотой мэдээ

Back to top button