УЛС ТӨР

Ц.Гарамжав, М.Билэгт нар бие биенээ МАН-ын Бага хуралд авч үлджээ

Өчигдөр /2021.12.07/ МАН-ын 30-р Их хурал хоёр дахь өдрөө хуралдсан. Энэ үеэр МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Нэр бүхий гишүүдийг хасаж, нэжгээд хүнийг нэмж томилсон талаар бид үүний өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл эл асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг МАН-ын Бага хурлаас хасах саналыг дэвшүүлж, дэмжигдсэн байна. Гэвч танхимаас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав босож “М.Билэгтийг хасуулчихаад, би өөрөө Баянхонгорыг төлөөлж, Бага хуралд сууж чадахгүй. Би нэрээ татаж, М.Билэгтийг нэр дэвшүүлж байна” гэжээ.

Харин М.Билэгт зөрүүлээд Ц.Гарамжавыг Булган аймагт нэр дэвшүүлэх санал гаргасан байна. Ингээд хурлын гишүүд М.Билэгтийг Баянхонгор аймагт, Ц.Гарамжавыг Булган аймагт дэмжиж, Бага хурлын гишүүнээр томилжээ.

Эл үйл явдал өрнөх үеэр Баянхонгор болон Булган аймгийн төлөөлөгчид алга ташсан талаар хурлын бүрэлдэхүүнд байсан эх сурвалжууд онцолж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-12-10 02:48

Ene e emegtei xuv setgeltei ard tymenee tuluulj chadah hymyys mun shyy.sarangerel .oyunchimeg gesen shunaltnuud l turuus hurdan z##laasai bilee

Холбоотой мэдээ

Back to top button