УЛС ТӨР

МАН-ын Бага хуралтай өдөр Засгийн газрын хуралдааныг ч оромдов

МАН хэмээгч хаан шиг институтын Их хурал энэ долоо хоногийн даваа, мягмар гарагийг дамнан үргэлжиллээ. Хөлд нь улсын ажлууд үрэгдсэн. УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсгүүд, байнгын хороод хуралдаагүй. Ийм учраас УИХ-ын чуулган хуралддаг пүрэв гарагт гурван ч байнгын хорооны хурал төлөвлөж оруулж ирсэн.

Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч УИХ дахь МАН-ын гишүүд У.Хүрэлсүхийн сурталчилгааг хийх гэж тойрог тойрог руугаа, хөдөө орон нутаг руу явж, улсын ажил мөн л хэд хоногоор царцаж байв. Хажуугаар нь АН-ынхан сулдаа ганхсаар таарсан.

Энэ дүр зураг ийн Их хурлынх нь үеэр ч давтагдав. Хоёр өдөр сүр дуулиантай хуралдаж, улсын ажил тасалж ханасан байх, өнөөдөр ажлаа хийх байх гэтэл мөн л тэгсэнгүй. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаан оромдоон төдий болоод өнгөрлөө.

Уг нь Засгийн газрын хуралдаанууд өглөө эртийн 08.00 цагаас үдээс хойш хүртэл үргэлжилж, дундуур нь сайд нар гарч ирэн мэдээлэл хийдэг. Гэвч өнөөдөр хэн ч мэдээлэл хийсэнгүй. 11.00 цагаас МАН-ын Бага хурал шинэ бүрэлдэхүүнээр хуралдах товтой тул түүнд орох гэж Засгийн газар хоёр хүрэхгүй цаг хуралдсан болоод Тусгаар тогтнолын ордон руу яарцгаажээ. Тэгээд хэвлэлийн алба нь албан мэдээ бичиж тараав.

Албан мэдээг нь харвал, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэх, гуравдугаар тунгийн вакцинжуулалтын тархалтыг тооцох зэрэг яам, агентлагийн хурлаар хэлэлцчих боломжтой хоёр гуравхан асуудал бичигджээ.

Сөрөг хүчин нь ч дуугарахгүй юм. Орой 18.00 цагаас тэд “Crocus Event Hall”-д мөн “найрлана” гэсэн. Нам гэдгээ мартсан хаанчлагчид одоо ажлаа хийгээсэй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-08 15:59

ажил хийвэл дууст#### давс хийвэл ууст#### гэж нэг үг байдагдаа төрийн ажлыг нэг ийм ёс төдий хийх юм бол ямар хэрэг бнаа

Zochin
Zochin
2021-12-08 23:11

Kommunismiin hii uzegdluudiig tolgoi deeree gargachihsan uls odoo yaay gehev dee. Uiliin uree edleed "jargaad" suuj baitsgaaj dee hahaha

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x