НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Үхрийн шир дэлгэх нь машины дугуй ариутгах хямд төсөр, сайн арга

Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг хүртэлх авто зам дээр үхрийн арьс, шир дэлгэж тавьсан зургууд сошиал орчинд олны анхаарлыг татаад байна. Замын энхэл донхлыг ингэж ширээр нөхөн тэгшилсэн гэдэг ташаа ойлголт цахим сүлжээнд гараад байгаа юм.

Тэгвэл энэ талаар Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газартай холбогдож тодрууллаа.

-Үхрийн ширийг зам дээр байрлуулсан нь ямар зорилготой вэ?

-Сүүлийн үед малын гоц халдварт өвчин ихээр гарч байна. Иймд Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу нэвтэрдэг хэсэгт үхрийн шир тавьсан. Үхрийн ширэнд ариутгалын бодис шингээсэн байгаа. Дээгүүр нь гарч яваа машины дугуйнууд ариутгагдана гэсэн үг. Малын өвчин гарах бүрд уг нь ийм арга хэмжээ авдаг.

-Дархан-Уул аймгийн хэмжээнд хэдэн байршилд үхрийн шир байршуулсан бэ?

-Ганц байршилд, Улаанбаатараас Дархан-Уул руу нэвтэрч байгаа хэсэгт л байршуулсан.

-Хүмүүс хоцрогдсон шийдэл гэж шүүмжилж байна?

-Арьс ариутгалын бодисыг өөртөө хамгийн сайн шингээдэг. Тэгээд үхрийн шир өвөл хөлддөггүй онцлогтой. Ийм учраас хямд төсөр, энгийн, сайн шийдэл болж өгдөг л дөө.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button