НИЙГЭМ

“Бэрхийг туулсан басгад” нэртэй түүхэн номын нээлт боллоо

Халхын голын байлдааны түүхэн ялалтын 80 жилийн ойн босгон дээр түүхэн бүтээл шинээр мэндэлж байна.тодруулбал түүхийн ухааны доктор оросын холбооны буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн л.оюунцэцэгийн туурвисан “бэрхийг туулсан басгад” ном олны хүртээл болж байна.

Тус номонд халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон буриад зон олны төлөөлөл болох 16 эмэгтэйн талаар өгүүлнэ.номын зохиогч доктор Л.Оюунцэцэг энэхүү түүхэн үйл явдлыг эмхэтгэн ном болгохын тулд 3 жилийн судалгаа хийж ийнхүү хойч үедээ халхын голын байлдаанд оролцож явсан 16 эмэгтэйн бодит түүхийг таниулахыг зорьсон гэдгээ илэрхийллээ.

Халх голын байлдаанд оролцсон 16 эмэгтэйгээс өнөө цагт ердөө ганцхан Ц.Чимэдцэрэн гуай 96 настай амьд сэрүүн байгаа бөгөөд бэрхийг туулсан басгад номын нээлтэд оролцон өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн энэхүү түүхэн гавьяатай эмэгтэйчүүдийн талаар кино зохиол бичиж бүрэн хэмжээний уран сайхны кино болгохыг зорьж байгаа гэдгээ дуулгалаа.түүхэн номын нээлтэд зохиогч Л.Оюунцэцэгийн гэр бүл найз нөхөд үр хүүхдүүд болон доктор профессор зохиолч Л.Дашням соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч г.аким тэргүүтэй хүмүүс оролцож түүнд баяр хүргэж амжилт хүслээ.

Г.Үүлт

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button