НИЙГЭМ

Сайд А.Ариунзаяа БНСУ-ын засгийн газрын шагнал хүртлээ

НСУ дахь ХНХҮТ-ийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Солонгост ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэдэд болон тус улсад оршин сууж буй нийт монголчууддаа төрийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн энэ түүхэн цаг хугацааг үнэлсэн нэгэн арга хэмжээ боллоо. Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Ерөнхийлөгчийн шагналыг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад олголоо. Солонгост гадаадын 16 улс орноос гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллах хүч илгээдэг. БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авах асуудлыг шийдвэрлэн ажилладаг Засгийн газрын агентлаг Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар нь эдгээр 16 улсаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяаг онцолж энэхүү шагналыг хүртээжээ. Шагналд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос улсад оршин сууж буй монгол иргэдийн төлөө Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж, БНСУ дахь ХНХҮТ-ийн идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан монгол иргэдэд тулгарсан асуудлыг хуулийн дагуу шийдэн Солонгос-Монгол хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон дурдаад “Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барих, Залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг хэрэгжүүлэх, Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахимжуулах зэргээр БНСУ-ын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлжээ.

Сайд А.Ариунзаяа “Манай хоёр орны дипломат харилцаа хөгжөөд 30 гаруй жил болж байна. Манай яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ байгуулагдаад 10 жил боллоо. Ажиллах хүч илгээдэг гадаад 16 улс орноос Монгол Улсыг онцолж энэхүү шагналыг олгож байгаад туйлын талархалтай хүлээн авч байна. Ковид цар тахлын үед ч олон талт дэмжлэг үзүүлж байсанд ихэд талархаж байгаагаа илэрхийлье. Цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулж шинэ цаг үе рүү хурдан шилжинэ гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаа улам өргөжиж, илүү их амжилт авчрах болтугай” гэлээ.

Шагналыг цахимаар гардуулан өгөх ажиллагаа БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Улсан хот дахь төв байранд болсон бөгөөд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Олон улсын төвийн захирал Ким Сон Жэ, Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн газрын дарга Ча Син Ү, дэд дарга Ли Ён Шил, Монгол Улсын ХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, мэргэжилтэн Д.Үнэнбат, Монгол Улсаас цахимаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, ХНХЯ-ны Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нарын албаны хүмүүс оролцов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button