Нийгмийн

Архангай: Сумын төвийн шинэчлэл төсөл амжилттай хэрэгжлээ

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд хэрэгжүүлсэн "СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛ" төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.

2020-2021 онд улсын хэмжээнд "СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛ" төслийг дөрвөн аймагт хэрэгжүүлж байгаагаас Баянхонгор аймгийн Өлзийт, Архангай аймгийн Эрдэнэмандал сумдын төслийн ажил амжилттай хэрэгжлээ.

"Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд нэгдсэн усан сан, сумын төв доторх хатуу хучилттай авто зам (1, 19 км), явган хүний зам, гэрэлтүүлэг, замын тэмдэг, цэвэрлэх байгууламж (хоногт 50м3) зэргийг бүтээн байгуулаад байна.

Эрдэнэмандал сум цаашид сумын төвийн шинэчлэлээ үргэлжлүүлэн гудамж бүртээ цэвэр бохир ус татах, 50 айлын орон сууц барих зэргээр "Хаадын хот" төслийг хэрэгжүүлэх болсноо зарлав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-12-20 15:27

Erdeneburend bayar hurgej amjilt husye....

Холбоотой мэдээ

Back to top button