НИЙГЭМ

ИНЕГ “Хил хязгааргүй нисэх” бодлогыг хэрэгжүүлнэ

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо навигаци, ажиглалтын албаны ажилтнуудтай уулзлаа. Тэрбээр иргэний нисэхийн салбарын өнгөрч буй 2021 оны нөхцөл байдлыг дүгнээд ирэх онуудад хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

“Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсын иргэний нисэхийн салбар сүүлийн хоёр жилийн хугацаанд багагүй уналтад ороод байна. Энэхүү хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд иргэний нисэхийн салбарт “Эрүүл эрх зүй”, “Чөлөөт агаарын зай”, “Хөх тэнгэр”, “Дэлхийн хүн”, “Дүүлэн нис”, “Сэтгэл татам нисэх буудал” гэсэн зургаан бодлогоос бүрдэх “Хил хязгааргүй нисэх” бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хэллээ. Далайд гарцгүй манай улсын хувьд дэлхийд гарах цорын ганц боломж болсон агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэхэд энэхүү бодлого үр өгөөжөө өгнө гэж харж байгаа юм.

Тухайлбал, “Эрүүл эрх зүй” бодлогын хүрээнд 1999 оноос хойш шинэчлэгдээгүй Иргэний нисэхийн тухай хуулийг яаралтай шинэчлэн батлуулах, бодлогын баримт бичиг болон дүрмийг шинэчлэхээр төлөвлөжээ. Ингэснээр эрх зүйн болон үйл ажиллагааны эрүүл орчин бий болох юм. Харин “Чөлөөт агаарын зай” бодлогын хүрээнд агаарын зайг оновчтой зохион байгуулж, Монгол Улсын агаарын орон зайд өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдлүүлнэ. Энэ хэрээр аюулгүй ажиллагааг сайжруулна гэдгийг хэллээ. Мөн ирэх жилүүдэд иргэний нисэхийн салбар хүндээ чиглэсэн үйл ажиллагааг нэг дугаарт эрэмбэлэхийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан онцоллоо. “Дэлхийн хүн” бодлогын хүрээнд мэргэжил, мэргэшсэн байдалд онцгой анхаарч, бүтээмжтэй, хариуцлагатай тогтолцоог бий болгоно гэсэн юм. 2025 он хүртэл хэрэгжих “Хил хязгааргүй нисэх” бодлогоос иргэний нисэхийн салбарт парк шинэчлэлт хийгдэж агаарын хөлгийн тоо нэмэгдэх, аюулгүй ажиллагаа сайжрах, ачаа эргэлт болон зорчигч урсгал нэмэгдэх зэрэг олон таатай үр дүн хүлээж байна.

Уулзалтын явцад хамт олны санаа бодлыг сонсон, дор бүрд нь асуултад хариулж, санал санаачлагыг нь тэмдэглэн авав. Дашрамд дурдахад, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан үүрэгт ажлаа авснаас хойшхи 4 долоо хоногийн хугацаанд ИНЕГ-ын бүх алба нэгжүүд, орон нутгийн нисэх буудлууд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлийн хороод зэрэг ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, 2021 оны ажлын тайлантай нь танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ажилтан
ажилтан
2021-12-21 22:07

Таныг ИНЕГ-ийн дарга болсонд баяр хүргэе. Автобаазын дарга нөхөр энэ ажилдаа тэнцэж байгаа юу ? та энэ ####быг хүлээж аваад сар болж байх шиг болж байна , Албаны дарга нартай болон инженер техникийн ажилтан нартай уулзсанд баярлаж байнаа.Бааз дарга гэдэг нөхөр 20 жил жолооч хийсэн тэр хүнийг тойрон хүрээлж байгаа хүмүүс энэ ####быг бутаргаж мэргэжлийн ажилчид орон тоон дээрээ байхгүй НАВИГАЦ-н ш####г####т ирээд үзлэг дүгнэлт өгөөд засах шийдвэр өгсөн ч хийхгүй их удаж байна,Энэ ####банаас хулгай хийж х####агдсан хүнийг ажилд эргүүлэн авч өөрийн нарийн бичиг буюу туслахаа ХУЛГАЙ ХИЙСЭН хүний дүүг авах жишээний ИЙМ Л хүн БААЗ ГЭДЭГ ####быг улирдаж байна даа. ТА ш####гаж болон оо,ирж буй шинэ он таны дэвшүүлж байгаа ажилд ийм шун#### нүүрэлсэн хүмүүс гай болон шүү гэж сануулж байна.ӨШӨӨ их баримтууд ажилчид танд мэдээ өгөх болно.ТАНД БОЛОН ИНЕГ-нХАМТ ОЛОНДОО 2022 ОНДОО ЭРҮҮЛ ЭНХ АМАР АМГАЛАН ЭНЭ ХАР ТАХАЛ ДУУСАЖ эрх чөлөөтөй байхыг ерөөе...........

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x