CNN: Хойд Солонгос охид, бүсгүйчүүдийг хэдэн мянгаар нь Хятад руу наймаалж байна

Хойд Солонгос охид бүсгүйчүүдийг хэдэн мянгаар нь Хятад руу наймаалж байна. Тэдний зарим нь Хятад эртэй хүчээр гэрлэдэг бол заримынх нь биеийг үнэлүүлж эсвэл онлайнаар секс бичлэг хүчээр хийлгэдэг нь болох нь тогтоогджээ.
Лондонд төвтэй “Солонгосын ирээдүйн санаачлага буюу (KFI)” байгууллага нь мөрдлөгө явуулж анхан шатны тайлангаа дэлгэсэн нь 12 настай охидууд хүчиндүүлж, зарим эмэгтэйчүүдийг олон хоногоор хооллохгүй киберсекс хийлгэж байсан зэрэг зүйлс дурьдагджээ. Нутгаасаа зугтсан эмэгтэйчүүд хүний наймааны гол золиос болж, сүүлийн үед Хятадад эрэлт хэрэгцээ нэмэгдсэний улмаас энэ асуудал улам хурцадсаар байна. БНХАУ-ын гадаад хэргийн яам энэ хэргийн дагуу ямар нэг хариу өгсөнгүй. Өмнөд Солонгосоос өөр улсад амьдарч байгаа Хойд Солонгосын дүрвэгчдийн албан ёсны тоо баримт байдаггүй. 2014 оны НҮБ-ийн тайлан дээр тусламжийн бүлгүүдийн мэдээлсний дагуу хэдэн арван мянган Хойд солонгосчууд Хятадад дүрвэж амьдардаг хэмээжээ. “KFI”-ийн мэдээлж буйгаар Хятад дахь дүрвэгсдийн тоо 200 мянга гаруй байх боломжтой гэсэн байна.
“KFI” нь хүний эрхийн зөрчилд өртөж байгаа Хойд Солонгос эмэгтэйчүүд, хүүхдүүд болон нийгмийн цөөнхид төвлөрч ажилладаг ашгийн бус байгууллага юм. Тэдний судалгаагаар Хятадад байрладаг Хойд Солонгосын эмэгтэй дүрвэгсдийн 60 хувь нь бэлгийн боолчлолд өртөж, худалдаалагддаг гэжээ.“KFI” нь тайлангаа эмхэтгэхэд хоёр жилийг зарцуулсан байна. Тайланг гүйцэтгэгчдийн хэлж буйгаар тэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйгээс ярилцлага авчээ.
-ХҮНИЙ НАЙМААЧИД ХОЙД СОЛОНГОС ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХЯТАДУУДАД ЭХНЭР БОЛГОН ЗАРЖ БАЙНА-
Хойд Солонгосчууд улсаа чөлөөтэй орхиж явах эрхгүй бөгөөд зөвшөөрөлгүй орхисон бол хүнд шийтгэл хүлээдэг. БНХАУ, Хойд Солонгос дүрвэгсдийг хавчлагаас зугтааж буй дүрвэгчид гэж үзэхийн оронд эдийн засгийн цагаачид гэж хардаг. Тийм учир хэрвээ дүрвэгчид Хятадад баригдвал тэд нутагруугаа буцна.Хэдийгээр Хятадын эрх баригчдаас зугтааж чадлаа ч Хойд Солонгос дүрвэгсдэд тэр тусмаа эмэгтэйчүүдэд аюул занал байсаар байна. Хятадын нэг хүүхэд бодлого 2016 онд больсон ч хүн ам зүйн хүйсийн тэнцвэргүй байдлыг бий болгож эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ хавь илүү олон болсон. Хятад эрчүүдэд үүсч буй эхнэрийн эрэлтийг хүний наймаачид овжин ашиглаж, улсаасаа дүрвэсэн Хойд Солонгос бүсгүйчүүдээр тэднийг хангаж байна. Хүний эрхийн ажиглагчдын хэлж буйгаар хүний наймаачид дүрвэгсдэд Өмнөд Солонгос гаргаж өгнө гэж амлаад, тэднийг хятад эрчүүдэд эхнэр болгож зарах эсвэл биеийг нь үнэлүүлдэг гэжээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buy Cialis Super Active Plus Amoxicillin Cat Reaction To Il Cialis Fa Dimagrire [url=http://drugsir.com]viagra vs cialis[/url] Viagra Generico Murcia