Нийгмийн

64 толгой малыг хуурай газарт шилжүүллээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас гол нуурын мөсний даац хүн, мал, машин техник явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, иргэдэд зам товчлох, цаг хугацаа хожих зэргээр мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.

Тухайлбал, тус аймгийн Түнэл сумын Навчилтай багийн Шоолын-Ам гэдэг газар 200 үхэр Эгийн голын усанд боогдсон бөгөөд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд нийт 27 хүн 5 автомашин, 1 завьтайгаар ажиллаж 43 том үхэр, 21 тугал, нийт 64 толгой малыг хуурай газарт шилжүүлэн, хүлээлгэн өгсөн байна.

Иймээс малчид малаа байнгын хариулгатай байлгах, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гол нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, шөнийн цагаар гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button