ЭРҮҮЛ МЭНД

Энэ сард 178 хүүхэд түлэгдэж гэмтжээ

Шинэ жилийн баярын арга хэмжээ үргэлжилж байгаа өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гадаа осгох, мөн гэмтсэн иргэд ихсэж байгаа аж. Мөн бага насны хүүхдэд ахуйн гэмтэл авах тохиолдлууд ихэссэн тухай тус эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр:

"Жилийн аль ч улиралд хүүхдийн осол гэмтэл буурдаггүй. Шалтгааныг нь хэлэхэд хэцүү. ХАЯТТ-т ирж байгаа иргэдийн 100 гаруй нь 0-16 насны хүүхдийн осол гэмтэл байдаг. Зуны улиралд энэ тоо бүр нэмэгддэг. Сургууль, цэцэрлэг амарсан үед зам тээврийн осол багасдаг боловч гэрийн тавилга дээрээс унах, мөргөх, түлэгдэх гэх мэт ахуйн хүрээний осол нэмэгддэг. 2021 оны 12-р сарын 1-нээс 20-ны өдрийн мэдээгээр ГССҮТ-ийн ХАЯТТ-т түлэгдсэн 277 хүн ирснээс 178 нь 0-16 насны хүүхэд байна” гэсэн байна.

Эх сурвалж: www.gogo.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

тоглох тоглоом хомс, ээж аавын хараа хяналт сйан хэл₮ж ойлгуулаагүйгээс болоод хүүхдүүд бэртэж гэмтээд байна энэ томчууд чинь яг юу бодож байдын бэ

Зочин
Зочин

томчууд яг юу хийж байдаг юм бэээ. ахуйн осолд хүүхдүүд дэндүү их өртөж байхад ерөөсөө хариуцлага хүлээхгүй юм

Холбоотой мэдээ

Back to top button