НИЙГЭМ

Ялтнууд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд үрсэлгээ хийж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх ажилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын санаачилгаар тус байгууллага нэгдсэн бөгөөд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг Улаанбаатар хотын “Баянгол-Агропарк” ОНӨТҮГ-т ажиллуулж, 5000 орчим модыг үрслүүлэх,  арчлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа газар, хэлтсүүдийн хяналтад байгаа нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг оролцуулан нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлж, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д тодорхой хувь нэмрээ оруулахаар төлөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-28 10:44

нийгэмд тустай ажил хийж байгаад баярл�##�аа

Зочин
Зочин
2021-12-28 10:53

ашгү дээ

Холбоотой мэдээ

Back to top button