НИЙГЭМ

Хүндэтгэлийн чуулган: Монголын газар нутгийн 70 хувь цөлжсөнийг зарлав

Өнөөдөр /2021.12.29/ 12.00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган хуралдлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн. Ингэхдээ Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь ямар нэг хэлбэрээр цөлжилтөд өртсөн гэж онцоллоо.

Цаашлаад “Харин 40 гаруй хувь нь буюу манай газар нутгийн тэн хагас нь хүнд болон нэн хүнд хэлбэрийн цөлжилттэй байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Энэ нь манай улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд нөлөөлж байна. Хөрсөө алдаж байна гэдэг тусгаар тогтнолоо алдаж буйтай агаар нэг. Иймд Ерөнхийлөгч миний бие тэрбум мод аяныг эхлүүлсэн. Монгол хүн бүр гар бие, сэтгэл зүрхээрээ оролцох учиртай” гэлээ.

Ерөнхийлөгч үг хэлж дууссанаар УИХ-ын Хүндэтгэлийн чуулган өндөрлөлөө.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button