НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Төв аймгийн замд машин осолдож, нэг иргэн нас баржээ

Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Айргийн-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 14 км-т/ хоёр автомашин мөргөлдөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас баржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 46 км зам туулан иргэн Э-ын Субару-форестер загварын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зургаан зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн Приус-20 загварын автомашинтай мөргөлдөж Субару-форестер загварын автомашинд зорчиж явсан нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 46 настай эрэгтэй Г-ын цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.