ДЭЛХИЙ

Үймээний улмаас Казахстаны бизнес эрхлэгчдэд 40 тэрбум төгрөгийн хохирол учраад байна

Казахстан улсад болж жагсаал улам хурцдаж байна. Жагсагчид томоохон үйлдвэр, дэлгүүр, банк гээд өнгөтэй, өөдтэй бүхнийг тонон, дээрэмдэж, буулган сөнөөж буй. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын орнуудын энхийг сахиулагчид Казахстанд очсонд тодорхой үр дүн гарахгүй, тусыг эс олсон.

Казахстаны бизнес эрхлэгчдийн  үндэсний танхимаас тус улсын бизнес эрхлэгчдэд одоогоор учраад буй хохирлын хэмжээг ерөнхий байдлаар гаргажээ.

Үймээний улмаас одоогоор учраад буй хохирлын хэмжээ ойролцоогоор 91 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 40 тэрбум төгрөг болоод буй гэсэн тооцоо гарсан байна. Хохирлын дийлэнх хувийг Алма-Аты хотод үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний байгууллага, тээвэр, банк, санхүүгийн байгууллага амсжээ.

Үймээнд 43 обьектод үйл ажиллагаа явуулдаг 300 орчим аж ахуй нэгж өртсөн гэнэ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button