НИЙГЭМ

Ө.Эрдэнэтуяа: Хоолгүй болсон тээвэрчдийн ажлыг төр битгий булааж аваач

Энэ сарын 10-наас эхэлж Замын-Үүд боомтод онцгой дэглэм тогтоохоор болсон. Энэ хүрээнд ЦЕГ-ын 805-р цэргийн ангиас дотоодын цэргүүдийг хилийн 0 бүсээс гаалийн терминал хүртэл тээвэр хийлгэх юм. Тээврийн үнийг тогтвортой байлгах, нөгөө талаар халдвар хамгааллын дэглэм сахих зорилгоор ийм шийдвэр гаргаснаа албаныхан мэдээлж байна.

Тэгвэл өнөөдөр /2022.01.07/ “Сайн үйлс тээвэрчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ө.Эрдэнэтуяа дараах байр суурийг хэвлэлд илэрхийлжээ.

"Цэргийн хүмүүсээр тээвэр хийлгэж, хил нээнэ гэсэн мэдээлэл яваад байна. Үүнд маш их бухимдаж байна. Иргэдээс нууж элдэв үйл ажиллагаа явуулаад байна уу гэсэн хардлага байна. Шаардлага хүргүүлсэн ч төрийн байгууллага хариу өгдөггүй.

Тээвэрчид нь байсаар байхад зарлага, хүн хүч гаргаж ийм юм зохион байгуулах хэрэг байгаа юм уу. Хоногийн хоолгүй зөндөө удаан хоригдлоо, бид. Төр энэ асуудлыг тайлбарлаач ээ. Иймд төрдөө хандаж хэлэхэд, тээврийн асуудалд ийм хөндлөнгийн хүмүүс битгий оруул л даа. Тээвэрчдийг дууд, бид цуглая, уулзъя. Наймаачидтайгаа тохиръё. Олон жил тээвэрчдийн нуруун дээр явж, болж ирсэн шүү дээ. Дундуур нь орж ирсэн хүмүүс бүгд мөнгө л авч байгаа байх.

Төр хилээ л нээлгээд өгчих. Үлдсэнийг нь наймаачин, тээвэрчин хоёр хийг. МҮХАҮТ дээр наймаачдын төлөөлөлтэй уулзмаар байна. Багаар ч хамаагүй бид тээврээ хийгээд явж байя".

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-01-07 15:32

Та нарын тээврийн хөлс хэт өндөр байсанаас бүх барааны үнэ нэмэгдсэн шүүдээ Хятдуудтай тохирч тээвэр хийдгээс иргэд бухимдаж төрийн үролцоог хүсэж байгааг одоо ойлговуу төр иргэдээ тээвэрээр хангах боломжтойг ойлгож хөрсөндөө буусан тарифаа тээьрээ хий өндөр хөлс нэхээд байв�##� бүр ажилгүй болхоо ойлгож ав.

Холбоотой мэдээ

Back to top button