Нийгмийн

Дөргөн нуурт цөмөрч живсэн “Ланд крузер-80” машиныг татаж гаргалаа

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шандас” гэдэг газар Дөргөн нуур дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч живсэн тухай дуудлага Онцгой байдлын байгуулагад өчигдөр 08:00 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Б-ын эзэмшлийн “Ланд крузер-80” загварын суудлын автомашин Дөргөн нууранд живсэн байсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулжээ.

Тэд гурван метрийн гүнд шумбалт хийж автомашиныг ган таталгаар холбосон бөгөөд таван метр урт, арван метрийн өргөнтэй талбайн мөсийг зайлуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:10 цагт түр зогсоосон. Ингээд өнөөдөр 07:00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлжээ. Зорчигчид нь эсэн мэнд гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button