НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Одоо томуу гэхээс илүү Омикрон л байгаа

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн Омикрон хувилбарын талаарх өөрийн байр суурийг хуваалцжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүн амын дундаас тус хувилбарын таван тохиолдол илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн билээ.

Тэгвэл Д.Нарангэрэл "Омикроныг хөнгөн гэж хуумгай бодож болохгүй. Тархалт маш хурдан, халдварлах чадвар өндөр, нууц үе богинохон 2-2,5 өдөр, яг л хүндхэн ханиад хүрсэн юм шиг шинж илэрнэ.

Урьд нь Ковид -19-өөр өвдсөн хүн дахин өвдөнө. Бага насны хүүхдэд ларингит өгч хүндрэх эрсдэлтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадууд ер нь хэн хэнгүй л хатгаагаар амархан хүндэрнэ. Одоо бол томуу гэхээсээ илүү Омикрон л байгаа.

Амны хаалтаа тогтмол зүүх, ханиаж найтааж байгаа хүнээс хол байх, хүн хоорондын зайгаа сайтар баримтлах, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх, хоорондоо зайнаас харилцах нь их чухал болоод байна даа" гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

угасаа аль хэдийн дотороо алдчихаад нууцлаад л байж дээ. энэ хэд ийм тайван тгээд ийм тайлбар хийж байгааг бодход

Зочин
Зочин

hicheel surguuliin uil ajillagaag ehluulj bolohgui tsahimaar urgeljluul

Холбоотой мэдээ

Back to top button