ДЭЛХИЙ

Дэлхийд анх удаа: Гахайн зүрх амжилттай суулгуулсан хүн амьдарч эхэллээ

АНУ-д гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах мэс ажилбар амжилттай болжээ. Энэ нь амьтнаас хүнд зүрх шилжүүлсэн нь амжилттай болсон дэлхийн анхны тохиолдол юм.

Эл гахай нь генийн өөрчлөлтөд оруулж, донор болоход бэлтгэгдсэн онцлогтой юм байна. Мэс ажилбар нийт найман цаг үргэлжилсэн бөгөөд өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа талаар “New York Times” мэдээлжээ.

Уг мэс ажилбарт орсон иргэнийг Дэвид Беннет гэдэг. Тэр өмнөх өдрөө “Надад үхэх эсвэл энэ мэс ажилбарыг хийлгэх хоёр л сонголт байна” гэж ярьсан бөгөөд эрдэмтэд түүнийг дахин хэр удаан амьдрахыг тооцоолж чадахгүй байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button