ЭРҮҮЛ МЭНД
IV тунд 2695 иргэн хамрагдлаа

Өчигдөр /2022.01.10/ нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 66, хоёрдугаар тунд 133, гуравдугаар тунд 2084, дөрөвдүгээр тунд 2695 нийт 4978 иргэн хамрагджээ.
Ингэснээр ковидын вакцинд нийт хүн амын 75 хувь нь нэгдүгээр тунд, 71.8 хувь нь хоёрдугаар тунд, 48.6 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм.
Харин IV тунд нийслэлийн нийт хүн амын 0.54 хувь нь хамрагдсан байна.
Зорилтот бүлгийн буюу 3008 жирэмсэн эх, 12-15 насны 68388 хүүхэд, 16-17 насны 26956 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хөөрхий дөө 3р тунгаа ч хийлгээгүй хүмүүс одоо 4р тунгаа хийлгэх үү
Энэ хийлгэсэн хүмүүс одоо 5-р тунгаа хийлгэхээ бэлдэж байгаарай.