НИЙГЭМ

Өнөөдөр Харүки Мүраками 73 нас хүрч байна

Японы нэрт зохиолч Харүки Мүраками 1949 оны нэгдүгээр сарын 12-нд төржээ. Тэр өнөөдөр 73 нас хүрч байна.

Жазз баар ажиллуулдаг байхдаа тэр зузаан зузаан роман бичих битгий хэл хоёр өгүүлбэр ч хэлхэж үзээгүй байсан гэдэг. Харин 30 гаруй настайдаа бэйсболын тэмцээн үзэх үеэр нэгэн хачирхалтай мэдрэмжид автаж, тэр оройдоо бичиг хэргийн дэлгүүрээс үзэг, цаас худалдаж авчээ. Энэ тухайгаа тэр "Тэнгэрээс нэг зүйл хүлээж авах шиг болсон. Эш бошго үзэх гэдэг шиг л үйл явдал болсон байх" гэж ярилцлагадаа дурдаж байв.

"Норвегийн ой", "Эрэг дээрх Кафка", "1Q84" зэрэг дэлхийн орчин үеийн уран зохиолын шедевр болсон, өөрийн гэсэн хачирхам уур амьсгал, үл тайлагдам өгүүлэмжтэй олон зохиол түүнээс төрсөн билээ.

Түүний "The New Yorker" сэтгүүлд өгсөн ярилцлагын орчуулгыг энд дарж уншаарай.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button