УЛС ТӨР

Гомдолтойгоор хөөгдсөн Ж.Батзандан АН-аа "наана"

АН-аас хөөгдөж, МАН-ынхантай нэгдэж, тэмцэж явсан Ж.Батзандан Австрали улсад суух элчин зөвлөхөөр ажиллаж буй.

ШИНЭ нам байгуулсан ч сонгуульд ялагдаад, яваад өгсөн тэрбээр одоогийн хийж буй ажил, амьдарч буй газраа цөллөг хэмээн тодорхойлж, өөрийгөө сайн улс төрч хэмээн тодорхойлж явна.

Улмаар Австрали улсаас идэвхитэй жиргээчин болж, Монголдоо удахгүй очно, улс төрийн асуудлуудыг цэгцэлнэ, АН-ыг "наана" хэмээн жиргэсээр байна. Тэрбээр тэнд байх хугацаандаа "Шинэ хувьсгал" номоо бичиж, саяхан хэвлүүлжээ.

Тэрбээр твиттер хуудастаа,“Улс төр бол ялалт, ялагдалын түүх. Сайн улс төрч ялагдсан үедээ л хүчирхэг болж ирдэг. Сайн Улс төрчийг нэг бол цөллөгт, нэг бол шоронд явуулдаг түүхтэй” хэмээжээ. Түүнчлэн "ШИНЭ намын 100 мянган гишүүдийн дийлэнхи АН-аас хөөгдсөн, гомдсон хүмүүс байдаг. ХҮН нам ч Ардчилалын баримжаатай нам. Гүүгээ хасдаг азрага шиг Ардчилал байж болохгүй" гэсэн байх юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-01-13 11:58

Тэгвэл Зандан биш Үүл сайн улс төрч болох нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button