НИЙГЭМ

Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах журмыг цуцалжээ

Хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөгийг бэлнээр авах бол сар бүр хүсэлт гаргаж, бүртгүүлэх журам хэрэгжих гэж байсан. Харин өнгөрсөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ журмыг болиулах чиглэл өгсөн талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлж байсан юм.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Ариунзаяа хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтэй иргэд цахим платформууд ашиглан, бүх сараа нэг дор сонгон бүртгүүлэх боломжтой болсон талаар нүүр хуудастаа бичжээ.

Тодруулбал, "EHalamj", "Ebarimt" системүүдээр нэвтрэн, саруудаа нэг дорж сонгох боломжтой болсон байна. Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгдсэнээс 100 орчим мянга нь харьяа халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар холбогдож хүсэлтээ гаргасан бол 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар иржээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-01-14 09:03

ёр нь ямар завтай биздаа нь ингээд шинэ санаа гаргаад бдгийн бэ ядаж хүүхэдийн мөнгийг нь зүгээр хэл амгүй шиг өгч болдоггүй бхдаа

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x