НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: Шилдэг ААН-үүд туг мандуулна

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр болох үйл явдлуудын тоймыг хүргэе.

08.00 ЦАГТ

Монголбанкны В байранд Сангийн яам, ХЗДХЯ, ҮСХ, Хөгжлийн банкны удирдлагууд сэтгүүлчдэд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын талаар танилцуулна.

10.00 ЦАГТ

Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00 ЦАГТ

"Blue Sky" зочид буудалд Сингапурт төвтэй "Splice" байгууллагын хийсэн Хэвлэл мэдээллийн зах зээлийн аудитыг танилцуулна. Утас: 99339332, 89098830

10.30 ЦАГТ

"Холидэй Инн" зочид буудалд Хүний эрхийн үндэсний комиссоос 2021 онд хийсэн “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-ны дүнг танилцуулна. Утас: 99051914

11.00 ЦАГТ

-ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

-"UB Grand" зочид буудалд Булган аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Булган аймгийн ЗДТГ, Аймгийн аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99109816

-Монгол Улсын консерваторын 5 давхарт “Улаанбаатар театр”-аас “Монголын хөгжмийн театрын үүсэл, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 88077139

-Иргэн О.Энхмаа Түлэнхийн төвийн А, В блокны барилгын ажил хийсэн Нутгийн зам, Цаст констракшн компанид албан шаардлага хүргүүлнэ. Утас 99748016,88824051, 91360502

12.00 ЦАГТ

МҮХАҮТ-д 2021 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийн туг мандуулах ёслол болно.

13.30 ЦАГТ

Шүүхийн сахилгын хороо лифтэд ёс бус авирласан шүүгчдийн асуудлыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button