УЛС ТӨР

Ж.Чинбүрэн: Цус ойртсон гэрлэлтэд эрүүгийн хариуцлага хүлээлгэе

Өнөөдөр /2022.01.14/ УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудтай холбогдуулж, гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-тэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Цус ойртолтын асуудал үнэхээр хүнд болсон. Гэхдээ ургийн бичиг хөтлүүлээд л болчих юм уу. Захиргааны арга хэмжээ авдаг тогтолцоо байхгүй юу, энэ тогтоолын төсөлд туссан уу" гэж асуулаа.

Үүнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Та зөв асуудал хөндлөө. Гадаадын улсад удам доторх гэрлэлтийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг, хуулийн хариуцлага хүлээлгэдэг жишиг байна. Бид ч ийшээ явах хэрэгтэй байгаа юм" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
her hemjee baidag
her hemjee baidag
2022-01-14 18:36

Дээдүүс бүгд цус ойртсан гэр бүлээс гарсан байх аа яагаад ингэж бодов гэвэл нэг л биш ккк

Zochin
Zochin
2022-01-14 20:16

Soyon senhruuleh zamaar l yavah n zuitei,ihenh tohioldold ah duus,torloo medehguigees aldaj bgaa,madseer bj ger bul boloh tohioldol mash baga bdag

Холбоотой мэдээ

Back to top button