УЛС ТӨР

М.Оюунчимэг: Үндэсний зөвлөл хэрүүлийн газар болж, төсвөө ч баталж чадахгүй байна

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.

Яг одоо “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшээд байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Зөв хүмүүс нэр дэвшиж байгаад баяртай байна. Гэхдээ би зарчмын асуудал хөндмөөр байна. Үндэсний зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, хууль журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. 15 гишүүн ховонд идэгдэж, хэрүүлийн байгууллага болчихсон. Ирц нь хүрдэггүй, таалагдахгүй даргаа унагах асуудлаар л хуралддаг. Төсвөө ч баталж чаддаггүй. Баахан хэвлэлийн төлөөлөгч орж ирчихээд төсөв батлах болоход санхүүгийн мэдлэг нь хүрдэггүй. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна" гэж үг хэллээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button