УЛС ТӨР

Н.Онон: Хоёр хуваагдсан газар очиж буйгаа сонссон, хаана нь нэгдэхээ мэдэхгүй байна

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.

Яг одоо “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшээд байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНРТ рүү хүн шахахгүй л дээ. Тийм учраас нэмэр болчих хүн санал болгож байгаа гэж үзэж байна, дэмжиж байна. Гол нь та хоёр юу руу очиж байгаагаа мэдэж байна уу. Тэндхийн нөхцөл байдлыг судалсан уу. Хоёр талд хуваагдчихсан гэдгийг нь мэдсэн үү. Аль талд нь орох вэ.

Үндэсний зөвлөл гэдэг дарга томилох асуудал хэлэлцдэг. Маш олон хүн авч хаясан. А.Бүрэнбаатар гэж мэргэжлийн залуу ажиллах гэхээр янз бүрээр бооно. Төсвийг нь баталж чадахгүй. Буруу, зөрүү юм хийсэн бол тэрийг нь гаргаж ирэх хэрэгтэй, тэгж чадахгүй. Хуралдааны ирцийг бүрдүүлэхгүйн тулд гадаад руу хүртэл явчихаж байна.

Тэгэхээр та хоёр аль нэг талд нь орж болохгүй. Очоод Үндэсний зөвлөлийн хэнтэй нь ч битгий уулзаарай. Уран бүтээлчидтэй нь уулзаарай” гэлээ.

Н.Онон “30-аад жил ажиллахдаа МҮОНРТ-тэй нягт холбоотой байж ирсэн. Уран бүтээлчид гэдэг цаг наргүй ажилладаг хүмүүс. Би тухайн асуудлыг сонссон. Хоёр хэсэг хуваагдсан гэдгийг би сонссон. Аль нэг талд орно гэхээс илүү олон нийтийн эрх ашгийн төлөө л ажиллана гэж бодож байна.

Д.Жавзандорж “Н.Онон нэр дэвшигчтэй адилхан, ийм асуудалтай байгаа салбар луу очиж байгааг сонсож, мэдсэн. Би хоёр талд юу болоод байгааг мэдэхгүй байгаа учраас хариулж мэдэхгүй байна, уучлаарай. Залуу үе маань аливаа зүйлийг заавал биеэр амсаж биш наана нь ойлгож авах талаар дутмаг байгаа. Энэ тал дээр би хувь нэмрээ оруулж ажиллая гэж бодож байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Тэнд очоод хийх контентынхоо тухай бодож байгаа юм байна. Түүний өмнө уран бүтээлчид нь өөрсдөө хүнд байдалтай байгааг бодоорой. Тэнд уран бүтээлчдийг зовоож, ажлыг нь зогсоосон шүү. Аль талд нь орох вэ гэж шууд утгаар асуугаагүй шүү дээ. Ийм зэргийн юмыг мэдэрмээр юм” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-01-14 14:16

юу ч мэдэхгүй хоёр гар очих нь дээ . Гүй яахав т�##�цсан улсуудийг хөгжөөгөөд байж дөнгөх байлгүй юуны гавьяат билээ дээ

Зочин
Зочин
2022-01-14 18:06

Инээлгээд, сурга�##�ь айлдаад байхаар эвлэрэхгүй хүн гэж байхгүй л дээ, харин ч зөв сонголт байх шүү. Амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-01-14 18:45

Энэ 2 чинь юу ч ойлгоогүй , хаана юунд томилогдож байгагаа мэдэхгүй байгаа юм бишүү Хоёулаа �##�ь т�##�д нь орохоо мэдэхгүй байна гэдэг чинь паг хүний л хэлдэг хариулт шүү. Уг нь ийм �##�банд томилогдох гэж байна гээд хууль дүрмээ суд�##�сан хүн бол �##�ь нь хуулиа баримт�##�ж зарчимтай байгаа т�##�д нь орно доо гээд хэлчих чадваргүй эрх баригчдын троллууд гэдгээ харууллаа.

Зочин
Зочин
2022-01-14 18:47

Ийм мэдлэггүй,сэтгэлгээ муутай хүмүүсийг томилоод юу ч дээрдэхгүй шүү дээ.

Зочин
Зочин
2022-01-14 23:59

Монголд �##�бан туша�##�д томилогдох үнэндээ мэдлэг чадвар хэрэггүй захын �##�иа с�##�бадай шүлсээ үсчүүлж очих боломжтой юм байнадөө кк
Инээднм биш эмгэнэл юмдаа
За лам ч яахав шашин т�##�аа гээд явдаг байх
Энэ бүдүүн бөөрөнхий �##�иа с�##�бадай ядаж байхад зөв ч бичиж чадахгүй компьютер дээр ажиллах чадвар ч байхгүй м�##� байгаа биздээ ичдэггүй ....

Энх
Энх
2022-01-15 23:24

Эд нар энд тэнд хүн шахдаг нь Сарангэрэл авгайн хэлснээр бүр тод болж бна ????????????

Холбоотой мэдээ

Back to top button