НИЙГЭМ

"Гэм зэм"-ийн найруулагч М.Батболд "Мастер Маргарита хоёр"-ыг толилуулна

Өнгөрсөн намар Ф.Достоевскийн "Гэм зэм" роман пост драмын жүжиг хэлбэрээр монгол үзэгчдэд хүрсэн. Уран бүтээлчдийн багт "Орфей" театр, найруулагч М.Батболд, зохиолч Я.Баяраа нар ажилласан билээ.

Тэгвэл М.Батболд найруулагч М.Булгаковын "Мастер Маргарита хоёр" романыг энэ онд багтаан, жүжиг болгохоор ажиллаж эхэлжээ. Зөвлөлтийн үед бичигдсэн ч бодит амьдрал, ид шид, бурхан буг, хайр сэтгэл гээд олон сэдвийг задгай сэтгэлгээгээр сүлсэн энэ зохиол драм болно гэхэд тун амаргүй.

Найруулагчаас тодруулахад "Бид судалгаагаа эхлүүлээд л явж байна. Нүсэр ажил болно. Ирэх намар толилуулах төлөвлөгөөтэй байна" гэлээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x