ХУУЛЬ: Сайдыг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны дараа захирамж гарган чөлөөлнө

Өнөөдөр /2022.01.17/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, БОАЖ-ын сайд Ц.Уртнасан болон Дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг чөлөөлөх шийдвэр гаргасан.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас уг асуудлаар тодруулахад "Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ийм шийдвэр гаргасан. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн гэж ойлгосон" гэлээ.
Засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлд "Засгийн газрын гишүүнийг... Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана" гэж заасан байдаг.
Мөн Үндсэн хуулийн 39-р зүйлд "Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна..." гэж заасан байна.
Тэгэхээр эл асуудал УИХ дээр танилцуулсны дараа албажих хуулийн нөхцөлтэй байгаа юм.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгч бас чөдөр тушаа болох бололтой юмаа. Хууль ч чөдөр тушаагаар дүүрсэн.