Нийгмийн

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөд онцгой анхаарах үүрэг өглөө

УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар Нийслэлийн Онцгой Комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Дагва, нийслэлийн Эрүүл мэндийн дарга Б.Бямбадорж нар коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварын тархалтын нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм.

Хошууч генерал Г.Ариунбуян, ор зохицуулалтын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийх, гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг бэлтгэн хүргэх, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб тусгай дугаар ажиллуулж зөвлөмж мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөд онцгой анхаарч зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button