УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Шахмал түлшинд технологийн алдаа гарсан

УИХ-ын чуулганы хуралдаанаар БОАЖ-ын сайдад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн шүүмжилсэн байр суурь илэрхийллээ.

Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

“Н.Алтанхуяг гишүүний хэлж буйтай санал нэг байдаг. Гэхдээ сүүлийн үед, Ерөнхий сайд байсан хүн огт Ерөнхий сайд байгаагүй юм шиг үг хэлэх нь ёс зүйд нийцэхгүй байх гэж бодож байгаа. Миний хувьд улс төрийн хувьд "унтаж" байгаа. Би өмнөх Ерөнхий сайдыг буруутгаж үзээгүй. “Би хүнд цаг үед ажиллаж байна” гэж гомдоллоогүй.

Нэг ч өдөр ажиллаагүй сайдыг гоочлоод яах вэ дээ. Тийм учраас үүн дээр улс төржихдөө хэмжээ хязгаартай байсан нь дээр болов уу. Сайжруулсан түлшин дээр технологийн горимын хувьд алдаа гарсан гэж үзсэн тул хариуцлага тооцоод явж байна. Ерөнхий сайд ихэнх асуудлууд руу гүн орж байгаа. Бүх зүйл рүү детальчилж орохыг хичээж байгаа” гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 17:11

Алдаа гараагүй зөвхөн МАНинг сонгоод их г�##� түлсэнчүүдийн буруу

Zochin
Zochin
2022-01-18 21:07

Erchim uchnii said chin chin texnologiin aldaa garaagui geed bgaa, ali n unen yariad bna aa

Яллагч
Яллагч
2022-01-19 00:30

Хөөрхии Уртнасанд буруу бхгүй бжээ..заядуулваа хөөрхии..

Холбоотой мэдээ

Back to top button