НИЙГЭМ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Төрийн албаны тэргүүний ажилтан" болжээ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнуулсан байна.

Тэрбээр энэ талаараа "УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар -аас төр түмэндээ зүтгэж буй үйлсийг минь үнэлсэн "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдэг хүлээн авч, шагнууллаа.Б.Баатарзориг даргатай Төрийн албаны зөвлөлийн хамт олондоо баярлалаа. 

Миний бие Төрийн захиргааны тэргүүн түшмэлийн гутгаар зэрэгтэй төрийн захиргааны албан хаагч явсан хүн. 2006-2008 онд төрийн захиргааны хамгийн дээд албан тушаал болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллан, мөн энэ хугацаандаа Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүнээр ажилласан билээ.

Яг нэг жилийн өмнө бас Х.Нямбаатар сайд Шүүхийн хууль батлагдсаны дараа намайг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр шагнаж байсан юм. Монгол Төрийг бэхжүүлэхийн тулд төрийн дээд байгууллагуудад олон жил чин шударгаар бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа минь шагналын төлөө бус миний амьдралын зорилго, зарчим. Гэхдээ энэ тэргүүний ажилтан цол, тэмдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа" гэж бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ээба
Ээба
2022-01-20 15:47

Тэмдэгт дуртай золигнууд. Мет##л рок гэж нэрэльёоо

Zochin
Zochin
2022-01-21 01:37

Zov gishuudiin neg gej boddog,amjilt

Холбоотой мэдээ

Back to top button