НИЙГЭМ

“Эрээнд саатсан чингэлэг ачааг ойрын 10 хоногт татаж, дуусна”

Эрээн хотод нийт 900 гаруй чингэлэг ачаа саатаад байсан. Сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 60 орчим чингэлгийг хилийн тэг цэгээс татан оруудсаар байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 549 чингэлэг татан авчээ.

Энэ эрчээр татан авалтыг үргэлжлүүлбэл ойрын 10 хоногийн дотор эл 900 чингэлгийг нэвтрүүлж дуусгана хэмээн ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлсэн.

Харин зардлын хувьд Эрээнээс хилийн тэг цэг хүртэл 1.8 сая төгрөг болж байна. Эндээс цааш ачилтын 200 мянган төгрөг төлж Замын-Үүд боомтод хүргүүлдэг. Иймд нийт 2 сая төгрөгийн зардал гарч байгаа аж. Цаашлаад Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл 2.5-3.5 сая хүртэл төгрөгөөр тээвэр хийгдэж байгааг албаны хүмүүс мэдээллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button