НИЙГЭМ

“Замын-Үүдийн тээвэрчдийг Европ руу тээвэрт явуулах боломжийг судалж байна”

Өнөөдөр Шадар сайдын алба болон ЗТХЯ-ны холбогдох албаны хүмүүс хилийн боомтуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ЗТХЯ-ын Тээвэр, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Замын-Үүд дэх нөхцөл байдал хэвийн болох тийш хандаж байна гэж онцолсон юм.

Харин Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар “Замын-Үүд дэх жолооч нарт ямар ажил хийх боломж байна вэ гэж асууж байгаа.

Тэд Замын-Үүдийн логистикийн төвөөс Улаанбаатар хот руу тээвэр хийх боломжтой. Үүнээс гадна Европ руу тээвэр хийх боломж байгаа эсэхийг судалж байна. ЗТХЯ-ны зүгээс олон улсын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй жолооч нарын хувьд боломж бий гэсэн” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-21 17:45

Дэлхийгээр нэг тараасан юм болох нээ.дараа нь нөгөө гарсан хэд нь аваач гээд гомдлоод бас мөнгө идсэн арга гарах байх

Холбоотой мэдээ

Back to top button